Урьдчилсан мэдээ > Сар
Шинэчлэгдсэн: 2020-05-26 15:17:57

Хэвлэх

2020 оны 6-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2020 ОНЫ 6 ДУГААР  САРЫН

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

ТАНЫ АНХААРАЛД

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981-2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" -ээс тодруулах боломжтой. 

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Зургаадугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян-Өлгийн нутаг, Хөвсгөл, Завханы ихэнх нутаг, Архангайн баруун, Баянхонгорын хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 12 градус дулаан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутаг, Сүхбаатарын баруун, Дорнодын төвийн хэсгээр 18-26 градус, бусaд нутгaaр 12-18 градус дулаан бaйдaг (зурaг 1).

Зураг 1. 6-р сарын агаарын температурын ОЖД, [ 0С].

Зургаадугаар сард агаарын дундаж температур сүүлийн 3 жилд ОЖД-аас дулаан байсан ба 1997 онд хамгийн дулаан буюу ОЖД – аас 20С-аар дулаан байсан байна. Харин 2009-2012 онуудад ОЖД – аас 0.5-1.0 0С-аар хүйтэн байсан ба 2010 онд хамгийн хүйтэн 6-р сар болсон байна (зурaг 2).

      Зураг 2. 6-р сарын температурын олон жилийн явц [Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]

ОЖД – аар Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 0-10 мм, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул аймгийн нутаг, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд хэсгээр 51-80 мм, Завханы баруун, Төв, Хэнтийн өмнөд, Сүхбаатар, Дорнодын нутгаар 31-50 мм, бусад нутгаар 11-30 мм хур тунадас ордог (зурaг 3).

Зураг 3. 6 – р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].

Зарим жил ОЖД – аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1980-1982, 1987, 1992, 1995-2007, 2017-2019 онуудад ихэнх нутгаар дунджаас харьцангуй бага хур тунадас орсон бол 1983-1986, 1990-1991, 1993-1994, 2008-2009, 2011-2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна (зурaг 4). 

Зураг 4. 6-р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц [Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]

Зургаадугаар сард салхины хурд 15 м/с-ээс дээш ширүүсч, шороон шуурга шуурах тохиолдол олон жилийн дунджаар говь болон зүүн зүгийн нутгаар 5-10, бусад нутгаар 3-5 удаа ажиглагддаг. Түүнчлэн ОЖД-аар дулааны улиралд Монгол орны бүс нутгуудын ихэнхийг хамарч 2 мм-ээс их хур тунадас 3-аас дээш хоног орж эхэлсэн ба дууссан өдрийг (зураг 5)-д харуулав.  ОЖД-аар баруун аймгуудын нутгаар 6 сарын 10-даас 8 сарын 20-д хүртэл 80 орчим, төв болон зүүн аймгуудын нутгаар 5 сарын сүүлээс 9 сарын эхэн хүртэл 100 гаруй, говийн аймгуудын нутгаар 6 сарын 20-доос 8 сарын 20-д хүртэл 60 гаруй хоног үргэлжилдэг байна.

Зураг 5. Дулааны улиралд хур тунадас орж эхлэх ба дуусах хугацаа 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим (зураг 6), хур тунадас Увсын ихэнх, Завханы хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна (зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (зураг 8) – д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна (зураг 8).

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 10-12м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 14-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

 

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна (зураг 6), хур тунадас Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна (зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (зураг 9) – д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй (зураг 9).

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 10-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 14-16 м/с хүртэл сс с үртэл ширүүсэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна (зураг 6), хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байна (зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (зураг 10) – д харуулав. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй (зураг 10).

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна (зураг 6), хур тунадас Өмнөговийн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна (зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (зураг 11) – д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй (зураг 11).

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 16-20 м/с хүртэл ширүүсч сул хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй.

Зураг 6. 2020 оны 6-р сарын агаарын дундаж  температурын урьдчилсан мэдээ, С0

Зураг 7. 2020 оны 6-р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм

                    

Зураг 8. Баруун аймгуудын нутгийн 2020 оны 6-р сарын температур, хур тунадасны явц

Зураг 9. Төвийн аймгуудын нутгийн 2020 оны 6-р сарын температур, хур тунадасны явц

Зураг 10. Зүүн аймгуудын нутгийн 2020 оны 6-р сарын температур, хур тунадасны явц

Зураг 11. Говийн аймгуудын нутгийн 2020 оны 6-р сарын температур, хур тунадасны явц

ЗӨВЛӨМЖ

Энэ сард баруун аймгуудын ихэнх нутгаар агаарын температур ОЖД-аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн ойд хэсгээр ОЖД-аас бага, харин зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ын орчим байх боловч зарим үед сул хүчтэй салхи шуургатай байна.

Монгол орны ихэнх нутгаар хоногийн агаарын температурын далайц зургаадугаар сарын эхээр харьцангуй ихтэй бөгөөд ялангуяа төвийн аймгуудын нутгаар бусад нутгаас их байдгийн дээр шөнөдөө хүйтэн, өдөртөө халуун байдаг нь ургамал ургахад таагүй нөхцөл болдог ажээ (зураг 12, 13 14 ба 15). Харин сарын сүүл рүү хоногийн температурын далайц нь харьцангуй бага болдог байна.

Зураг 12. Баруун аймгуудын нутгийн агаарын температурын дундаж, их бага утгуудын ОЖД ба хоногийн хэлбэлзэл, 1981-2010

Зураг 13. Төвийн аймгуудын нутгийн агаарын температурын дундаж, их бага утгуудын ОЖД ба хоногийн хэлбэлзэл, 1981-2010

Зураг 14. Зүүн аймгуудын нутгийн агаарын температурын дундаж, их бага утгуудын ОЖД ба хоногийн хэлбэлзэл, 1981-2010

Зураг 15. Говийн аймгуудын нутгийн агаарын температурын дундаж, их бага утгуудын ОЖД ба хоногийн хэлбэлзэл, 1981-2010

Уур амьсгалын тоймд 2 мм-ээс их, 3 ба түүнээс дээш хоног дараалан ордог хур тунадас (борооны улирал)-ны ОЖД-ийг дурдсан билээ. 4 бүс нутгийн борооны улирлын үргэлжилсэн хугацааг (зураг 16)-д харуулав. Зургаас харахад хур тунадас татруу байсан 2000-аад оны үед ихэнх нутгаар борооны улирлын үргэлжлэх хугацаа харьцангуй бага байжээ. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд борооны улирлын эхлэх хугацаа харьцангуй оройтдог, ялангуяа сүүлийн жилүүдээс 2015-2018 оны дунджаар баруун, төв болон говийн аймгуудын нутгаар 7 сарын эхээр, зүүн аймгуудын нутгаар 7 сарын 10-даас эхэлдэг болжээ.

Зураг 16. Дулааны улиралд орсон борооны эхэлсэн ба дууссан хугацааны олон жилийн явц, 1980-2019 

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/06/04

23 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/04

23 73
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store